Thursday, April 10, 2014

Суралцах арга барилын онцлогууд

 Хүний сурах арга барилын онцлогууд

  • Лекц 5%
  • Унших 10%
  • Дуу, дүрс бичлэг 20%
  • Үзүүлбэр 30%
  • Хэлэлцүүлэг 50%
  • Дадлага ажил хийх 75%
  • Бусдад заах 90% 


Хүний сурах арга барилын онцлогыг дүгнэж хэлэхэд бусдад зааж өгөх, дадлага ажил хийх, хэлэлцүүлэг хийх явцад хүн хамгийн их мэдээллийг олж авдаг дадлагаждаг байна. Хамгийн бага хувьтай мэдээлэл авдаг арга зам нь лекц яриа болон мэдээлэл унших зэрэг нь байдаг байна. Иймд сургагч багш хичээлийг чиглүүлэхдээ дээрх аргачлалуудын онцлогыг анхаарах нь зүйтэй. Аль болох оролцооны хэлбрээр сургалтыг явуулахдаа оролцогсдын мэдээллийг олж авах, суралцах үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд дадлага ажил, бүлгийн хэлэлцүүлэг, дүрийн тоглолт зэргийг авч хэрэглэх нь тохиромжтой. Оролцооны үр дүнтэй аргачлалуудыг Хүснэгт 1-ээс дэлгэрэнгүй үзэж танилцана уу.

Сургалт явуулах үр дүнтэй оролцооны аргачлалууд

Хүснэгт 1. Сургалт явуулах аргачлалууд
Аргачлалууд
Жишээ
Оюуны дайралт хийх
Шинэ ойлголтыг танилцуулахын тулд хүмүүс энэ талаар хир мэдэж байгааг мэдэх зорилготой ашиглагддаг арга. Энэхүү аргаар хүмүүсийг бодох сэтгэх сонирхох боломжийг олгох замаар хичээлд татан оролцуулах аргачлал юм. 
Асуулт ба хариулт
Үйл ажиллагаа бүрийн төгсгөлд асуулт асуух замаар оролцогчид тухайн мэдээллийг ойлгосон эсэхийг тодруулж хэрэв ойлгоогүй бол дараагийн хичээлд энэ талаарх мэдээллийг сайжруулж нэмж оруулахад анхаарад тусладаг.
Ганцаарчилсан дасгал ажил
Хувь хүний нууцлалтай холбоотой сэдвүүд тухайлбал хувь хүний туршлага, сэтгэгдэл бодол зэргийг сонсох зорилготой бол энэ аргыг ашигладаг. Тухайн бүлгийн ерөнхий бодол биш хувь хүний тухайн асуудлын талаарх бодлыг мэдэхийг хүсч байгаа бол энэ аргыг ашигладаг
Хосоор болон 3-аар бүлэг болж ажиллах
Санаа бодлоо хуваалцах, сургалтыг зохион байгуулахад их хялбар, ойлгоход хэцүү сэдэв бол хүмүүс бие биедээ туслах замаар тухайн сэдвийн талаар ойлгоход дөхөм арга.
Жижиг бүлгийн ажил
Санаа бодлоо хуваалцах, сургалтыг зохион байгуулахад хялбар, ойлгоход хэцүү сэдэв бол хүмүүс бие биедээ туслах замаар тухайн сэдвийн талаар ойлгоход дөхөм арга.
Дүрийн тоглолт
Үзүүлбэр үзүүлэх, чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаанд ашиглахад их дөхөм арга. Оролцогчдод өөртөө итгэлтэй болоход нөлөөлдөг. Тухайн сэдвээр оролцогчдод ур чадвар эзэмшүүлэх шаардлагатай бол дүрийн тоглолтыг ашигладаг.
Сэтгүүлүүд
Хувь хүний нууцлалтай холбоотой сэдвүүд тухайлбал хувь хүний туршлага, сэтгэгдэл, бодол зэргийг сонсох зорилготой бол энэ аргыг ашигладаг. Буцаж эргэн санах, өөрчлөлт сайжралыг харах боломжтой үйл ажиллагаануудад ашиглахад тохиромжтой.

Төсөөлөл, хийсвэр сэтгэлгээг чиглүүлэх нь
Стресс менежментэд их сайн. Оролцогчдыг тухайн нөхцөл байдалд өөрсдийгөө аваачих, өөрөөр бодох боломж олгоход тусладаг арга.
Дасгалын хуудас
Үр дүнд дүн шинжилгээ хийх үнэлэхэд хялбар болгож өгдөг. Хувь хүн тус бүрээр эсвэл хосоор нь хийлгэх боломжтой.
Хувь хүний түүх, тохиолдлууд
Амьдралд ойр дасгал ажил. Оролцогчдыг тухайн нөхцөл байдлыг хөндлөнгийн байр сууринаас харах боломж олгодог, ямар өөрчлөлтийг гаргах боломжтой эсэхэд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог арга.
Хүчээр сонголт хийлгэх
Оролцогчид ичиж санаа зовох, шийдвэр гаргаж чадахгүй тохиолдолд энэ арга тусладаг. Хүмүүсийг шийдвэр гаргахыг хүчлэж тухайн нөхцөл байдлыг төсөөлөн бодож бусадтай харьцуулах боломжийг олгодог. Хэлэлцүүлгийг эхлэх нээлт хийх зэрэгт ашиглахад тохиромжтой.
Жинхэнэ амьдралд ойрхон дасгал
Туршлагаас суралцах аргад тулгуурласан.
Нүүр хагалах дасгалууд
Оролцогчдыг хичээлд оролцох, хэлэлцүүлгийг эхлэхэд тохиромжтой.
Асуултын хайрцаг
Хувь хүний нууцлалтай холбоотой сэдвүүд, ичимхий оролцогчидтой тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой.

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

No comments:

Post a Comment