Үе тэнгийн дарамт шахалтыг хэрхэн
даван туулах вэ?
Үйл
ажиллагаа 1
Чиглүүлэгч багш дараах мэдээллийг хэлээд, асуулт асууж
хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэрэв хэн нэгэн
чиний хүсээгүй буруу зүйлийг хийлгэхээр хүчлэн шахсан тохиолдолд чи үүнийг
эсэргүүцэх эрхтэй. Чи үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд шалтгаанаа тайлбарлах
албагүй тухайн нөхцөл байдлаас зугтан холдох нь зүйтэй. Зарим хүмүүст иймэрхүү
шахалтыг эсэргүүцэхэд их хэцүү байдаг, яагаад?
Тэд....
·
Бусдад үгүйсгэгдэхээс айдаг
·
Бусдад таалагдахыг хүсч, найз нөхдөө алдахыг хүсдэггүй
·
Бусдын сэтгэгдлийг эвгүй болгохыг хүсдэггүй
·
Яг тэд юу хүсч буйгаа мэддэггүй
·
Тухайн нөхцөл байдлаас хэрхэн гарахаа мэддэггүй
Зарим тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэхэд амаргүй боловч
хэрэв та дадлага хийж үүнийг хэрхэн хийх талаар бага зэрэг мэдлэгтэй бол та
чадах болно.
Танд хэрэгтэй аргууд: Та архи болоод таныг дургүй байхад
шахаж байгаа бусад тохиолдлуудад та эсэргүүцэх чадвартай болно.
Үгүй гэж хэл,
үгүй гэдгээ бусад биеийн байрлал хөдөлгөөнөөр илэрхийлээ /тэгш шулуун зогс,
нүд рүү эгц харах, танд ямар байгааг хэл, уучлал битгий гуй, өөрийгөө бод/
Үг хэлээр дарамтлан шахах нь эсэргүүцэхэд их хэцүү байдаг. Ихэнх хүмүүс
бусдыг эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй боловч та өөрөө өөрийгөө хамгаалах нь
хамгийн чухал гэдгийг бодох хэрэгтэй. Ийм тохиолдолд эсэргүүцэхийн тулд та
дараах үйлдлийг хийх хэрэгтэй:Дараах үйлдлийг заавал хийх ёстой:
·
Үгүй гэж түрэмгий хэлэх
·
Архи огт амсахгүй эрүүл байх
·
Ямар нэг өөр зүйл хийхийг санал болгох
·
Босч зогсох
·
Нөхцөл байдлаас холдон зайлах
·
Бусад найз нөхөдтэйгээ өөр зүйл хийхээр гарч явах
Дараах үйлдлийг хийж болохгүй:
·
Архинаас татгалзахад бэлтгэлгүйгээр ямар нэг баяр ёслолд
оролцох
·
Үгүй гэж хэлэхээс айх
·
Амандаа бувтнах
·
Хэтэрхий түрэмгийгээр үгүй гэж хэлэх
·
Үгүй гэж хэлэхдээ их мэдэгч шиг аашлах
Үйл
ажиллагаа 2
Оролцогчдыг 2 бүлэгт хувааж бүлэг бүрт Жишээ өгч дүрийн тоглолт бэлтгэн
үзүүлэхийг хүснэ. Хавсралт 1-д дүрийн тоглолтын жишээг бүлгүүдэд өгнө. Хавсралт 1
Дүрийн тоглолт 1
Дорж 11-р ангиа төгсөөд цэргийн алба хаахаар шийджээ. Ангийн анд найзууд нь түүнийг одоо эр хүн болжээ. Цэргийн албаа амжилттай хаах үдэх арга хэмжээ болгон бааранд оржээ. Найзууд мөн л 11р ангиа төгсөж буй үе тэнгийн хүүхдүүд. Доржийн найз Бат нэг шил архи авахыг санал болгож, түүнийгээ хувааж уухаар боллоо. Дорж архи огт амсах дургүй учраас хэрхэн өөртөө итгэлтэйгээр татгалзаж болох вэ?
Дүрийн тоглолт 2
Ариунаа сарын өмнө шинэхэн ажилд орж шинэ хамт олонтой болжээ. Ажлын газрын хамт олон нь амралтанд явахаар боллоо. Амралтанд очоод хамт ажиллагсад нь ээлж дараалан шил архи гарган аяны богц хэмээн задлан тойруулж эхэллээ. Ариунаа огт ууддагүй бөгөөд хэрхэн татгалзах ёстой вэ?
Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

No comments:
Post a Comment