Хичээлийн төлөвлөгөө
Архи
согтууруулах ундаа ба бэлэгдэл
Үйл ажиллагаа 1
Оролцогчдын архи согтууруулах ундаа ба бэлэгдэлтэй
холбоотой буруу хандлагуудыг тодорхойлох тандах зорилгоор дараах дасгалыг
ажиллуулна.
Үүнд оролцогчдыг зогсохыг хүснэ.
Чиглүүлэгч багшийн хэлж буй тодорхойлолтыг сонсоод тухайн тодорхойлолттой
"Санал нийлж байна", "Эргэлзэж байна" эсвэл
"Мэдэхгүй" гэсэн хананд наасан 3 хэсэг газрын аль нэг хэсэгт харалдаа
зогсохыг хүснэ. Тодорхойлолтуудыг Хавсралт 2-оос үзнэ үү.
Энэхүү дасгалыг 20 минутын хугацаанд
хийнэ. Оролцогчдыг тухайн тодорхойлолт бүр дээр зогсоход нь тодорхойлолт бүр
дээр тогтож яагаад тэрхүү тодорхойлолтыг дэмжиж байгаа талаар асууж ярилцана.
Үйл
ажиллагаа 2
Дараах чиглүүлэх асуултуудыг асууж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
-
Архи согтууруулах ундаа яагаад заавал баяр ёслолын үеэр
хэрэглэдэг эд зүйл болж хувирсан бэ?
-
Бэлэгдэл хэрхэн сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-
Үнэт зүйлс ба архидалт хэрхэн хоорондоо холбогддог
вэ? жишээ хэлнэ үү?
-
Ёс заншил хэрхэн архидалтанд нөлөөлдөг вэ? Жишээ хэлнэ
үү?
-
Нөхөрлөлийн бэлэгдэл архидалт мөн үү?
-
Архи согтууруулах ундаа нь өдөөгч бодис уу, дарангуйлагч
бодис уу?
Дээрх хэлэлцүүлгийг 30 минутын турш
чиглүүлнэ.
Дүгнэлт:
Оролцогчдоос архи, согтууруулах ундааны талаарх ойлголт хандлага нь өөрчлөгдсөн
эсэхийг асууж, дараах өгүүлбэрээр энэхүү хичээлийг дүгнэн төгсгөх болно. "Архи согтууруулах ундааны нөлөөгөөр
ямар ч төрлийн зан үйл,
мэдрэмжийг үүсгэж болно гэж
ихэнх хүмүүс ойлгодог бол, үнэндээ тухайн бодист бус нийгмийн үнэлэмж, хандлага, зан үйлийн байдлын
тусгал болохыг тэр бүр олж хардаггүй байна."
Үндсэн мэдээлэл:
Архины үйлдвэрлэл бидний бүх аз
жаргалтай агшин, сэтгэл хөдлөлийг архитай холбож өгдөг байна. Бид өөрсдийн
бүхий л зугаатай хөгжөөнтэй агшинуудыг архитай өнгөрүүлж сурах ба ингэснээр
тодорхой хугацааны дараа архи зугаа цэнгэлийн
бэлэгдэл болдог байна. Бэлэгдлүүд бидний бодож байгаагаас илүү их
хүчтэй.
Хавсралт 1:
Бэлэгдэл нь сэтгэгдэл төрүүлдэг
Германы
философич Кантын номонд хүрээлэн буй орчноосоо хүлээн авч байгаа
бидний
аргыг дүрсэлсэн байдаг. Бид бодох дуртай зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг анзаардаггүй. Юмсын талаарх бидний
мэдрэмж ба ойлголт нь төрөлх чанараас бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Бид хүрээлэн буй орчноосоо, мөн өөрсдийн амьдралын туршлагаараа аливаа юмсын талаар суралцдаг. Иймээс хийсвэр
төсөөлөл нь бодит шинж чанараас ялгаатай байдаг
билээ. Жишээ нь: Зул
сарын гацуур нь зул
сарын баярын сэтгэгдлийг дэмжиж өгдөг. Ургамал судлалын үүднээс гацуурын шинж чанарыг үүнтэй
холбож тайлбарлаж болох болов уу? Өнгөлөг бүтээгдэхүүний
хэсгүүд нь хүний зан аашинд нөлөөлдөг ба хэрэв хэсгүүд нь тухайн нөхцөл байдалд тохирсон бол аз
жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Иймэрхүү
замаар юмсын бодит шинжээс жижиг сажиг зүйл нь ч бидний санаа сэтгэлд нөлөөлж чаддаг байна.
Онцлог нөхцөлд бид үүнийг ашиглаж дадсантай холбоотойгоор нөлөө нь илэрдэг. Эдгээр зүйлс нь
бэлэгдлийн чанарыг илүүтэйгээр агуулсан
байдаг. Өөр зан заншил, орчинд байсан хүмүүст бидний бэлэгдлүүд тэдний зан ааш, мэдрэмжинд ямар нэг нөлөө
үзүүлдэггүй.
Бэлэгдлийн сэтгэлийн хөдөлгөөнд үзүүлэх
нөлөө нь танин мэдэх явцаар илэрдэг.
Ихэнх
тохиолдолд харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Үнэрлэх, амтлах замаар хоол хүнс, ундааг мэдэрдэг. Бэлэгдлүүд нь үргэлж бэлэгдлийн чанартай
байдаггүй.
Шинэ
жилийн гацуурыг хараад төрдөг ааш, мэдрэмж нь гацуурын үндсэн шинж
чанартай
холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын бэлэгдлийн чанар нь нэг их байнга
анзаарагдаад байдаггүй. Хэрэв согтууруулах ундаа, мансууруулах бодисын химийн нөлөө байвал энэ нь арай
өөрөөр зүйлтэй нэгдэж “өдөөгч” болж
хүний сэтгэхүйд рефлекс болж үлддэг байна. Ихэнх хүмүүс “1 хундага дарс уухад яав л гэж” маш бага хэмжээний спирт
хэрэглэдэг. Нэг хоёр хундаган дахь спиртийн хэмжээний нөлөө ихэнх тохиолдолд дүйцэж ялгагддаггүй
болох нь судалгаагаар харагдсан. Спиртийн
ихэнх эерэг “нөлөө” нь
тухайн согтууруулах ундаа нь амтлах, үнэрлэх, харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Хоёр найз
уулзаж “шар айраг уунгаа цагийг сайхан өнгөрөөхдөө”
нарийн гэдсээр дамжин спирт шимэгдэн тархинд очин сайхан мэдрэмж төрөхийг хүлээж суудаггүй, үүнээс эрт
буюу эхний балга эсвэл шилтэйг задлаагүй байхад
тэдний сайхан ааш дээд цэгтээ хүрсэн байдаг.
Энэ
мэтчилэн баяр ёслолыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахаас химийн
шинжлэх
ухаанаар тайлбарлах хэрэгтэй болно. Бид баяр ёслолын үеэрх бэлэгдлийн
чанарыг нь ойлгохгүйгээр согтууруулах
ундааг хэрэглээг ойлгож чадахгүй.
Бэлэгдэл хэмээх үнэт зүйлс ба архидалт
Архи
согтууруулах
ундааг соёл, ёс заншил, хүлээлт мөрөөдөл зэрэг хүний үнэт
зүйлтэй
нь холбож өгвөл хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг байна. Ихэнх тохиолдолд өдөр тутмын амьдрал бага зэргийн тансаг
байдлыг ялгаж өгөх бэлэгдлийн шинж чанартай. “Одоо би жаахан амарч цагийг сайхан өнгөрөөж байна” гэсэн
нөхцөл байдалтай нь согтууруулах
ундаа хэрэглэх нь зохицсон байдаг. Олонхи хэрэглэгчид мансуурах биш зөвхөн бэлэгдлийн чанартай хэрэглэдэг.
Согтууруулах
ундааны хэрэглээг насанд хүрсэний бэлэг тэмдэг байдлаар хүлээн
Авдаг ба ийм маягаар олон зүйлийг авч үздэг.
Жишээ нь: тамхи татах, өсвөр насныхан өөрсдийгөө
насанд хүрсэн гэдгийг харуулахын тулд хэрэглэдэг. Заримдаа залуу эрчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь “эр
хүний шинж” гэж үзэх нь бий.
Ёс
заншил ба нийгэмд тогтсон итгэл үнэмшил
Хүн
бол нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг. Хүнд хэн нэгэнтэй уулзах
хэрэгцээ
байдаг тэрээр “кофе ууя”, “пиво ууя” зэргээр бие биенээ урьдаг. 19-р зууны үед кофе нь тэр бүр худалдан авч
дийлэхээргүй сонирхолтой ундаа байсан. Иймээс кофе нь ямар нэг содон сонин зүйлийг
“өдөөгч” болж байв.
Мөн
олныг хамарсан үйл ажиллагаа нь “хамтдаа” гэсэн санааг агуулдаг. Хамтдаа
хундага
өргөх нь бүлгийн (тодорхой фракцын
нэг гишүүн гэдгээ батлах, итгэл
төрүүлэх)
нэгэн хэсэг байгааг илэрхийлдэг.
Нөхөрлөлийн
бэлэгдэл архидалт мөн үү?
Нийгмийн
бүлгүүд нь хувцаслалт, үг ярианы маяг байдал бусад бэлэгдлээрээ
ялгагддаг.
Архи хэрэглэдэг бүлэгт уух нь бүлгийн нэг гишүүнийг илэрхийлнэ. Эмчилгээний явцад хэрэглээгээ зогсоох нь найз
нөхөд, орчинтой холбоотой. Удаан хугацаанд дасал болсон хүмүүс ихэвчлэн хамт хэрэглэдэг хүмүүсээсээ өөр
найз нөхөдгүй болсон байдаг ба
согтууруулах бодисоосоо илүү тэдгээр найз нөхдийнхөө хамааралд орсон байдаг. Хамааралд орсон амьдрал нь нийгмийн
бүлэгт хамрагдахаас гадна хэдийгээр хэм хэмжээнээс
ухарсан ч идэвхтэй, зорилготой амьдралын хэсэг болдог. Донтсон хүн мансууруулах бодист зарцуулах мөнгөний
талаар, хулгай хийхийг завдах, төлөвлөх, мансууруулах
бодис худалдах, худалдан авахад эрчимтэйгээр сэтгэл түгшдэг болно. Энэ амьдралыг зайлшгүй хийх ёстой
амьдралын төлөөх уйгагүй бизнес гэж хэлдэг. Энэ нь ямар нэг хэмжээгээр хов хоосон, нэгэн хэвийн
амьдралыг нь утга учиртай болгож, зорилгожуулж дүүргэж өгч чаддаг.
Баяр
ёслол ба химийн бодисын нөлөө
Архи
согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжигч ба эсэргүүцэгчдийн аль аль нь уг
бодисын
химийн үйлчлэлд илүү анхаарал хандуулдаг. Дэмжигчид түүний сэтгэл зүйн гайхамшигтай нөлөөг өөгшүүлдэг бол эсэргүүцэгчид түүнд
хэрхэн соронзон мэт татагдаж,
өөрийгөө удирдах тэнхээгүй болж, эрхшээлд нь орж буйд гол анхаарлаа хандуулдаг.
Хүн
бүрт өөр өөр, нөхцөл байдлаас хамаараад ялгаатай байдаг. “За тэр харж
байна
уу, надад яаж нөлөөлснийг” гэж хүмүүс ярьдаг.
•
Зарим хүмүүс баяр хөөртэй болж байхад бусад нь гунигтай болох
•
Зарим нь их өглөгч болж байхад зарим нь харамч болох
•
Зарим нь сэргэлэн хөгжилтэй болоход нөгөө хэсэг нь тайван амар болох
•
Зарим нь идэвхтэй болоход бусад нь идэвхгүй болж нойрмоглох
•
Зарим нь дуугүй болж байхад нөгөө нь яриа болох
• Зарим нь найрсаг болоход бусад нь
дайсагнасан байдалтай болох гэх мэт
Архи
согтууруулах ундааны нөлөөгөөр ямарч төрлийн зан үйл, мэдрэмжийг үүсгэж
болно гэж
ихэнх хүмүүс ойлгодог бол, үнэндээ тухайн бодист бус нийгмийн
үнэлэмж, хандлага, зан үйлийн байдлын
тусгал болохыг тэр бүр олж хардаггүй.
Хавсралт 2
Дасгалыг чиглүүлэх тодорхойлолтууд:
Ø Би лонх
архигүйгээр баярын ширээгээ төсөөлж чадахгүй
Ø Би төрсөн
өдрөө найз нөхөдтэйгээ наргиж, архи дарс уухгүйгээр өөр байдлаар хэзээ ч
тэмдэглэж чадахгүй
Ø Насанд
хүрсэн эр хүн заавал архи согтууруулах ундааг амсаж үзэх нь зүйтэй
Ø Үнэтэй
архи согтууруулах ундааг хэрэглэж байгаа нь бидний тансаг хэрэглээ зиндааг
маань илэрхийлдэг
Ø Найз
нөхөд хамт олныхоо нэгэн гишүүн байхын тулд тэдэнтэй хамт архи согтууруулах
ундаа хэрэглэх нь зүйн хэрэг.
Ø Би их
хүндэтгэл үзүүлж буй хүндээ аль болох үнэтэй архийг бэлэг болгон өгдөг. Энэ нь
зайлшгүй байх ёстой зүйлийн нэг.
Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга
No comments:
Post a Comment