Monday, April 14, 2014


Үйл ажиллагаа 1

Оролцогчдын тамхитай холбоотой буруу ойлголтуудыг тандах зорилгоор дараах дасгалыг ажиллуулна.
Үүнд оролцогчдыг зогсохыг хүснэ. Чиглүүлэгч багшийн хэлж буй тодорхойлолтыг сонсоод тухайн тодорхойлолттой "Санал нийлж байна", "Эргэлзэж байна" эсвэл "Мэдэхгүй" гэсэн хананд наасан 3 хэсэг газрын аль нэг хэсэгт харалдаа зогсохыг хүснэ. Тодорхойлолтуудыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Энэхүү дасгалыг 20 минутын хугацаанд хийнэ. Оролцогчдыг тухайн тодорхойлолт бүр дээр зогсоход нь тодорхойлолт бүр дээр тогтож яагаад тэрхүү тодорхойлолтыг дэмжиж байгаа талаар асууж ярилцана.


Хавсралт 1
Дасгалыг чиглүүлэх тодорхойлолтууд:
·         Би тамхи татдаг ч бусад миний эрүүл зохистой зан үйл зуршлууд минь миний эрүүл мэндийг аврах болно.

·         Нарийн шүүлтүүртэй тамхи татах нь миний эрсдлийг бууруулдаг

·         Би тамхи их олон жил татаж байгаа учраас тамхины хор хөнөөл надад аль хэдий нь гарсан байх, одоо тамхиа хаясан ч ямар ч үр дүнгүй байх.
·         Тамхи татах нь жин нэмэгдүүлэхгүй барихад минь тусладаг
·         Тамхи татаж эхлэх нь эр хүн болсны бэлэг тэмдэг
·         Тамхи татаж буй хүмүүс их тансаг чамин харагддаг
·         Бусдын дэргэд тамхи татах нь байдаг л зүйл
·         Гэртээ гэр бүлийн бусад гишүүдийн дэргэд татах нь бусдыг хордуулж буй хэрэг биш учир нь би өөрөө татаж хордож байгаа.



Хүснэгт 4 Буруу ойлголтын тайлбарууд

Буруу ойлголт
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
Би тамхи татдаг ч бусад миний эрүүл зохистой зан үйл зуршлууд минь миний эрүүл мэндийг аврах болно.
Зарим тамхичид өөрсдийн эрүүл зохистой хоололт болон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа нь өөрсдийхөө эрүүл мэндийг хангалттай хамгаалж чадаж байна гэж үздэг байна. Гэтэл энэ бол үгүй юм. АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн судлаач Анн Малачерийн хэлснээр "Судалгаагаар эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлийг бууруулж чадахгүй болохыг харуулсан" гэжээ. "Тамхи татах нь бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг учраас төгс амьдралын хэв маягтай байсан ч тамхины хор холбогдлыг бууруулах боломжгүй" гэдэг нь батлагджээ.
Вилконсин их сургуулийн Тамхи судлалын судалгааны төвийн захирал профессор Майкл Фиорийн хэлснээр "Та уут уутаар витамин нэмэлт тэжээл хэрэглэсэн нь тамхины хор хөнөөлийг өөрчлөх боломжгүй" гэжээ.

Нарийн шүүлтүүртэй тамхи татах нь миний эрсдлийг бууруулдаг




Тамхичид "Зөөлөн", "Нарийн шүүлтүүр"-тэй гэсэн тодотголтой тамхинуудыг сонгон бранд өөрчлөн сонгох нь бохь никотин багатайг сонгож буй мэт боловч илүү олон ширхэг тамхи татах байдлаар илүү гүн тамхинд ордог байна. "Нарийн шүүлтүүртэй тамхи татдаг гэж хэлдэг хүмүүс өөрсдийгөө хуурсаар, тэд өдөр бүр уушгины хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, эмфизема өвчнөөр нас барсаар байна." Хэмээн Майкл Фиор хэлжээ. Байгалийн органик гаралтай гэсэн янжуур тамхинууд нь энгийн тамхинуудтай адил аюултай. Таныг хөнөөхийн тулд тамхинд юу ч нэмэх шаардлагагүй гэж Фиор хэлжээ. 

 Би тамхи их олон жил татаж байгаа учраас тамхины хор хөнөөл надад аль хэдий нь гарсан байх, одоо тамхиа хаясан ч ямар ч үр дүнгүй байх.


Тамхины хор хөнөөл хүн хэдий олон жил татсан байна төдий чинээ их гэмтэл учруулдаг байна. Гэхдээ тамхийг татсан цагаас эхлэн эрүүл мэндийн эерэг өөрчлөлтийг авчирдаг байна. АНУ-ын Уушиг судлалын нийгэмлэгийн судлаач мэргэжилтэн Норман Эдэлмэн хэлэхдээ " Та 70 насандаа ч тамхиа хаясан ч таны эрүүл мэнд сайжрах болно" гэжээ.  
Тамхиа хаясан тэр өдрөөс эхлэн үр дүнг та мэдрэх болно. Судлаач эрдэмтэн Фиорын хэлснээр та тамхиа хаясан цагаас эхлэн таны зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх эрсдэл тань 50%иар буурна гэжээ.
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн мэдэгдсэнээр, тамхиа 35 наснаас өмнө хаясан бол тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээ 90% бууруулах боломжтой гэнэ. Тамхичин хүн 50 наснаас өмнө тамхиа орхивол тамхинаас үүдэлтэй нас баралтаас дараагийн 15 жилдээ сэргийлэх боломжтой гэдэг нь батлагджээ.

Тамхи татах нь жин нэмэгдүүлэхгүй барихад минь тусладаг

Тамхинаас гарсан хүмүүсийн ихэнх нь жин нэмдэг. Гэхдээ тусгай хоолны дэглэм сахиагүй, нэмэлт дасгал хөдөлгөөн хийгээгүй байхад жингийн нэмэгдэл ойролцоогоор 4.5кг түүнээс бага байдаг.
Бупропион SR, никотин орлуулах эмчилгээ зэрэг зарим эмийн бодисууд жин нэмэгдэлтийг хойшлуудаг.
Тамхинаас гарсны дараа идэх хоолны хэмжээг ихэсгээгүй байхад хүртэл жин нэмэгддэг нь тогтоогдсон байна. Гэхдээ зарим эмийн ачаар тамхинаас гарч, жин нэмэгдэлтийг хязгаарлах, хойшлуулах боломжтой. Би танд үүнийг зөвлөж чадна.
Тамхинаас гарсантай холбоотой таргалалт нь тамхи үргэлжлүүлэн татахтай холбоотойгоор гарах эрсдлүүдээс бага байна.
Таныг их жин нэмэхийг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ жингийн асуудлаас илүүтэйгээр таны эрүүл мэндэд чиглэсэн стратегид анхаарлаа хандуулъя. Жимс, ногоог аль болох ахиу хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай сайн унтаж амрах, илчлэг ихтэй хоол хүнс, ундаанаас татгалзах хэрэгтэй. Энэ бол таны биеийн жин, эрүүл мэнддээ хийж чадах хамгийн сайн зүйл.
Тамхинаас гарсны дараа тан жин нэмэгдэж болох ч үүнийг таны эрүүл амьдрах хугацаа уртсаж, илүү сайхан харагдах (арьсны үрчлээ бага, цагаан шүд, цэвэр амьсгал) ба тамхинаас гарсан сайхан сэтгэгдэлтэй байх болно.   

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

No comments:

Post a Comment