Thursday, April 10, 2014

СУРГАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ЯВУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮД

1.1 Сургалтаа хэрхэн эхлүүлэх вэ?
Алхам 1: Оролцогсод хоорондоо танилцах, нүүр хагарах алхам
Зорилго :       Сургалт эхлэхийн өмнө оролцогсдыг бие биетэйгээ
                        танилцах боломж олгоно, багш өөрөө  бас оролцоно. Энэ нь      
оролцогсод сургалтын явцад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эмзэг сэдвүүдээр ярилцахад  ичихгүй, биеэ барихгүй байх,  нөхцөлийг бүрдүүлснээр сургалт амжилттай явагдах үндэс болно.

  • Жишээ нь: Бүх оролцогсод тойрог үүсгэн өөд өөдөөсөө харж зогсоно.  Нэг нэгээрээ өөрийгөө танилцуулахдаа хүүхэд байхад нь дотночилж дууддаг байсан нэр, дуртай зүйл, авъяасаа хэлэх зэргээр өөрийгөө танилцуулна.

  • Танилцаж дуусаад оролцогсдыг суудалдаа суухыг урина, эсвэл хэн нэг дотно найз болохыг хүссэн хүнийхээ дэргэд очиж сууж болохыг хэлнэ.

Алхам 2: Сургалтын дотоод дүрэм боловсруулах

Зорилго : Оролцогсдыг бүлэг дотроо бусдын адил чөлөөтэй, тэгш эрхтэй оролцох,
                  бие биеэ хүндэтгэх, харилцан итгэлцэх уур амьсгал үүсгэх үүднээс 
                  өөрсдөө хэлэлцэж тохиролцсон дотоод дүрэм боловсруулна.

  • Жишээ нь: Асуулт асуух, хариулах үедээ бие биеэ хүндэтгэж гар өргөж хариулна, гэх мэт
  • Дүрмээ бичих цаас байрлуулсан, самбарын үзэг бэлэн байна, багш оролцогсдоос нэг нэгээр нь санал хэлэхийг хүснэ, нэг хүнийг урьж цаасан дээр дүрмээ бичүүлнэ,
  • Оролцогсдоос дүрмээ зөрчсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар мөн асууж нэмж бичээд, дүрмээ гар өргүүлэн баталсны дараа сургалтын турш хүмүүст  харагдахуйц газарт байрлуулна.
Алхам 3: Сургалтаас хүсэн хүлээж буй  зүйлсийг олж мэдэх
Зорилго: Багш сургалтын зорилго, зорилтуудаа танилцуулсны дараа нь
                оролцогсдоос сургалтын төгсгөлд өөр юу мэдэхийг хүсэн хүлээж байгааг
                нь асууж самбарт жагсаан бичиж нүдэнд харагдах газарт байрлуулна.
      

·   Сэдэв дууссаны дараа энэ хичээлээс хүсэн хүлээж буй зүйлс гэсэн  жагсаалтаа оролцогсдын өмнө авчирч байрлуулан ярилцлага өрнүүлж эдгээрийн аль нь сургалтын явцад биелсэн эсэхийг асууж тодруулах ба тодорхой бус, ойлгомжгүй үлдсэн,  зүйлс дээрээ эргэн ярилцана.

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

No comments:

Post a Comment