Tuesday, May 13, 2014

Хүүхдүүдийн архины гэр бүлд үзүүлэх хор хөнөөлийг хэрхэн харж байна вэ?


АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр ажилладаг баг нь өөрсдийн ажиллаж буй орон нутгийн хүн амын дунд архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад хувь нэмэр оруулахаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Жил бүр архи согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар хүн амын мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг эдгээр Америкийн сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулдаг. Кампанит ажлын хүрээнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд зургийн уралдаан, скитээр гулгах уралдаан, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хийдэг байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүн амын дунд архи согтууруулах ундааны талаарх зөв ойлголтыг өгөх, өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ төлөө эрүүл сонголт хийхэд нь сэдэл өгөхөд оршдог.  
Сургуулийн сурагчдын дунд видео бичлэгийн уралдаан нь тэднийг үе тэнгийнхэндээ өөрсдийн видеогоор дамжуулан мэдээлэл өгөх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаан 9-11р ангийн сурагчдын дунд 2-4 минутын видео бичлэгийг архины гэр бүлд үзүүлэх нөлөө сэдвээр зарлагдсан. Уралдааны зорилго нь сурагчид өөрсдийн мэдлэг дээр тулгуурлан бүтээсэн видеогоор дамжуулан найз нөхөд үеийнхэн, орон нутгийн иргэдэд архины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөхөд зорилоо. Энэ нь сургалтыг зөвхөн анги танхимд бус мөн өөр хөгжилтэй арга хэлбрээр хийж болдог нэг жишээ юм.    

Энэхүү уралдааны 1-р байрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р дунд сургуулийн сурагчдын баг:
Батхуяг Хосчимэг, Бүрэнцогт Билгүүн, Ганбат Энэрэлсайхан, Батсайхан Солонго, Буянбаатар Уртнасан, Аюургина НоминЭрдэнэ, Батмѳнх Хатансайхан, Нямдорж Мѳнхцэцэг
1-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/n63wws6

2​-р байрыг: Ховд аймгийн сурагчдын баг: Т.Хосбилэг, Г.Түвшинзаяа, Г.Сэргэлэн, Б.Хонгорзул, Б.Ганчимэг.

2-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/knk3k57



Saturday, April 26, 2014

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.



ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
“Эрүүл, аюулгүй ажлын байр”- дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар Эрүүл ажлын байр-2014 сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны А зааланд 14:00 цагт болно.
Энэхүү аяны үйл ажиллагааг нээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас Эрүүл, аюулгүй ажлын байр-ны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэх юм. 

Monday, April 14, 2014


Үйл ажиллагаа 1

Оролцогчдын тамхитай холбоотой буруу ойлголтуудыг тандах зорилгоор дараах дасгалыг ажиллуулна.
Үүнд оролцогчдыг зогсохыг хүснэ. Чиглүүлэгч багшийн хэлж буй тодорхойлолтыг сонсоод тухайн тодорхойлолттой "Санал нийлж байна", "Эргэлзэж байна" эсвэл "Мэдэхгүй" гэсэн хананд наасан 3 хэсэг газрын аль нэг хэсэгт харалдаа зогсохыг хүснэ. Тодорхойлолтуудыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Энэхүү дасгалыг 20 минутын хугацаанд хийнэ. Оролцогчдыг тухайн тодорхойлолт бүр дээр зогсоход нь тодорхойлолт бүр дээр тогтож яагаад тэрхүү тодорхойлолтыг дэмжиж байгаа талаар асууж ярилцана.


Хавсралт 1
Дасгалыг чиглүүлэх тодорхойлолтууд:
·         Би тамхи татдаг ч бусад миний эрүүл зохистой зан үйл зуршлууд минь миний эрүүл мэндийг аврах болно.

·         Нарийн шүүлтүүртэй тамхи татах нь миний эрсдлийг бууруулдаг

·         Би тамхи их олон жил татаж байгаа учраас тамхины хор хөнөөл надад аль хэдий нь гарсан байх, одоо тамхиа хаясан ч ямар ч үр дүнгүй байх.
·         Тамхи татах нь жин нэмэгдүүлэхгүй барихад минь тусладаг
·         Тамхи татаж эхлэх нь эр хүн болсны бэлэг тэмдэг
·         Тамхи татаж буй хүмүүс их тансаг чамин харагддаг
·         Бусдын дэргэд тамхи татах нь байдаг л зүйл
·         Гэртээ гэр бүлийн бусад гишүүдийн дэргэд татах нь бусдыг хордуулж буй хэрэг биш учир нь би өөрөө татаж хордож байгаа.



Хүснэгт 4 Буруу ойлголтын тайлбарууд

Буруу ойлголт
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
Би тамхи татдаг ч бусад миний эрүүл зохистой зан үйл зуршлууд минь миний эрүүл мэндийг аврах болно.
Зарим тамхичид өөрсдийн эрүүл зохистой хоололт болон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа нь өөрсдийхөө эрүүл мэндийг хангалттай хамгаалж чадаж байна гэж үздэг байна. Гэтэл энэ бол үгүй юм. АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн судлаач Анн Малачерийн хэлснээр "Судалгаагаар эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлийг бууруулж чадахгүй болохыг харуулсан" гэжээ. "Тамхи татах нь бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг учраас төгс амьдралын хэв маягтай байсан ч тамхины хор холбогдлыг бууруулах боломжгүй" гэдэг нь батлагджээ.
Вилконсин их сургуулийн Тамхи судлалын судалгааны төвийн захирал профессор Майкл Фиорийн хэлснээр "Та уут уутаар витамин нэмэлт тэжээл хэрэглэсэн нь тамхины хор хөнөөлийг өөрчлөх боломжгүй" гэжээ.

Нарийн шүүлтүүртэй тамхи татах нь миний эрсдлийг бууруулдаг




Тамхичид "Зөөлөн", "Нарийн шүүлтүүр"-тэй гэсэн тодотголтой тамхинуудыг сонгон бранд өөрчлөн сонгох нь бохь никотин багатайг сонгож буй мэт боловч илүү олон ширхэг тамхи татах байдлаар илүү гүн тамхинд ордог байна. "Нарийн шүүлтүүртэй тамхи татдаг гэж хэлдэг хүмүүс өөрсдийгөө хуурсаар, тэд өдөр бүр уушгины хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, эмфизема өвчнөөр нас барсаар байна." Хэмээн Майкл Фиор хэлжээ. Байгалийн органик гаралтай гэсэн янжуур тамхинууд нь энгийн тамхинуудтай адил аюултай. Таныг хөнөөхийн тулд тамхинд юу ч нэмэх шаардлагагүй гэж Фиор хэлжээ. 

 Би тамхи их олон жил татаж байгаа учраас тамхины хор хөнөөл надад аль хэдий нь гарсан байх, одоо тамхиа хаясан ч ямар ч үр дүнгүй байх.


Тамхины хор хөнөөл хүн хэдий олон жил татсан байна төдий чинээ их гэмтэл учруулдаг байна. Гэхдээ тамхийг татсан цагаас эхлэн эрүүл мэндийн эерэг өөрчлөлтийг авчирдаг байна. АНУ-ын Уушиг судлалын нийгэмлэгийн судлаач мэргэжилтэн Норман Эдэлмэн хэлэхдээ " Та 70 насандаа ч тамхиа хаясан ч таны эрүүл мэнд сайжрах болно" гэжээ.  
Тамхиа хаясан тэр өдрөөс эхлэн үр дүнг та мэдрэх болно. Судлаач эрдэмтэн Фиорын хэлснээр та тамхиа хаясан цагаас эхлэн таны зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх эрсдэл тань 50%иар буурна гэжээ.
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн мэдэгдсэнээр, тамхиа 35 наснаас өмнө хаясан бол тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээ 90% бууруулах боломжтой гэнэ. Тамхичин хүн 50 наснаас өмнө тамхиа орхивол тамхинаас үүдэлтэй нас баралтаас дараагийн 15 жилдээ сэргийлэх боломжтой гэдэг нь батлагджээ.

Тамхи татах нь жин нэмэгдүүлэхгүй барихад минь тусладаг

Тамхинаас гарсан хүмүүсийн ихэнх нь жин нэмдэг. Гэхдээ тусгай хоолны дэглэм сахиагүй, нэмэлт дасгал хөдөлгөөн хийгээгүй байхад жингийн нэмэгдэл ойролцоогоор 4.5кг түүнээс бага байдаг.
Бупропион SR, никотин орлуулах эмчилгээ зэрэг зарим эмийн бодисууд жин нэмэгдэлтийг хойшлуудаг.
Тамхинаас гарсны дараа идэх хоолны хэмжээг ихэсгээгүй байхад хүртэл жин нэмэгддэг нь тогтоогдсон байна. Гэхдээ зарим эмийн ачаар тамхинаас гарч, жин нэмэгдэлтийг хязгаарлах, хойшлуулах боломжтой. Би танд үүнийг зөвлөж чадна.
Тамхинаас гарсантай холбоотой таргалалт нь тамхи үргэлжлүүлэн татахтай холбоотойгоор гарах эрсдлүүдээс бага байна.
Таныг их жин нэмэхийг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ жингийн асуудлаас илүүтэйгээр таны эрүүл мэндэд чиглэсэн стратегид анхаарлаа хандуулъя. Жимс, ногоог аль болох ахиу хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай сайн унтаж амрах, илчлэг ихтэй хоол хүнс, ундаанаас татгалзах хэрэгтэй. Энэ бол таны биеийн жин, эрүүл мэнддээ хийж чадах хамгийн сайн зүйл.
Тамхинаас гарсны дараа тан жин нэмэгдэж болох ч үүнийг таны эрүүл амьдрах хугацаа уртсаж, илүү сайхан харагдах (арьсны үрчлээ бага, цагаан шүд, цэвэр амьсгал) ба тамхинаас гарсан сайхан сэтгэгдэлтэй байх болно.   

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга
Үе тэнгийн дарамт шахалтыг хэрхэн даван туулах вэ?




Үйл ажиллагаа 1
Чиглүүлэгч багш дараах мэдээллийг хэлээд, асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэрэв  хэн нэгэн чиний хүсээгүй буруу зүйлийг хийлгэхээр хүчлэн шахсан тохиолдолд чи үүнийг эсэргүүцэх эрхтэй. Чи үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд шалтгаанаа тайлбарлах албагүй тухайн нөхцөл байдлаас зугтан холдох нь зүйтэй. Зарим хүмүүст иймэрхүү шахалтыг эсэргүүцэхэд их хэцүү байдаг, яагаад?
Тэд....
·         Бусдад үгүйсгэгдэхээс айдаг
·         Бусдад таалагдахыг хүсч, найз нөхдөө алдахыг хүсдэггүй
·         Бусдын сэтгэгдлийг эвгүй болгохыг хүсдэггүй
·         Яг тэд юу хүсч буйгаа мэддэггүй
·         Тухайн нөхцөл байдлаас хэрхэн гарахаа мэддэггүй
Зарим тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэхэд амаргүй боловч хэрэв та дадлага хийж үүнийг хэрхэн хийх талаар бага зэрэг мэдлэгтэй бол та чадах болно.

Танд хэрэгтэй аргууд: Та архи болоод таныг дургүй байхад шахаж байгаа бусад тохиолдлуудад та эсэргүүцэх чадвартай болно.
Үгүй гэж хэл,
үгүй гэдгээ бусад биеийн байрлал хөдөлгөөнөөр илэрхийлээ /тэгш шулуун зогс, нүд рүү эгц харах, танд ямар байгааг хэл, уучлал битгий гуй, өөрийгөө бод/
Үг хэлээр дарамтлан шахах нь эсэргүүцэхэд их хэцүү байдаг. Ихэнх хүмүүс бусдыг эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй боловч та өөрөө өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал гэдгийг бодох хэрэгтэй. Ийм тохиолдолд эсэргүүцэхийн тулд та дараах үйлдлийг хийх хэрэгтэй:
Дараах үйлдлийг заавал хийх ёстой:
·         Үгүй гэж түрэмгий хэлэх
·         Архи огт амсахгүй эрүүл байх
·         Ямар нэг өөр зүйл хийхийг санал болгох
·         Босч зогсох
·         Нөхцөл байдлаас холдон зайлах
·         Бусад найз нөхөдтэйгээ өөр зүйл хийхээр гарч явах
Дараах үйлдлийг хийж болохгүй:
·         Архинаас татгалзахад бэлтгэлгүйгээр ямар нэг баяр ёслолд оролцох
·         Үгүй гэж хэлэхээс айх
·         Амандаа бувтнах
·         Хэтэрхий түрэмгийгээр үгүй гэж хэлэх
·         Үгүй гэж хэлэхдээ их мэдэгч шиг аашлах

Үйл ажиллагаа 2
Оролцогчдыг 2 бүлэгт хувааж бүлэг бүрт Жишээ өгч дүрийн тоглолт бэлтгэн үзүүлэхийг хүснэ. Хавсралт 1-д дүрийн тоглолтын жишээг бүлгүүдэд өгнө.

Хавсралт 1
Дүрийн тоглолт 1
Дорж 11-р ангиа төгсөөд цэргийн алба хаахаар шийджээ. Ангийн анд найзууд нь түүнийг одоо эр хүн болжээ. Цэргийн албаа амжилттай хаах үдэх арга хэмжээ болгон бааранд оржээ. Найзууд мөн л 11р ангиа төгсөж буй үе тэнгийн хүүхдүүд. Доржийн найз Бат нэг шил архи авахыг санал болгож, түүнийгээ хувааж уухаар боллоо. Дорж архи огт амсах дургүй учраас хэрхэн өөртөө итгэлтэйгээр татгалзаж болох вэ?
Дүрийн тоглолт 2

 Ариунаа сарын өмнө шинэхэн ажилд орж шинэ хамт олонтой болжээ. Ажлын газрын хамт олон нь амралтанд явахаар боллоо. Амралтанд очоод хамт ажиллагсад нь ээлж дараалан шил архи гарган аяны богц хэмээн задлан тойруулж эхэллээ. Ариунаа огт ууддагүй бөгөөд хэрхэн татгалзах ёстой вэ?

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга


Үйл ажиллагаа 1

Оролцогчдын архи согтууруулах ундаатай холбоотой буруу ойлголтуудыг тандах зорилгоор дараах дасгалыг ажиллуулна.
Үүнд оролцогчдыг зогсохыг хүснэ. Чиглүүлэгч багшийн хэлж буй тодорхойлолтыг сонсоод тухайн тодорхойлолттой "Санал нийлж байна", "Эргэлзэж байна" эсвэл "Мэдэхгүй" гэсэн хананд наасан 3 хэсэг газрын аль нэг хэсэгт харалдаа зогсохыг хүснэ. Тодорхойлолтуудыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Энэхүү дасгалыг 20 минутын хугацаанд хийнэ. Оролцогчдыг тухайн тодорхойлолт бүр дээр зогсоход нь тодорхойлолт бүр дээр тогтож яагаад тэрхүү тодорхойлолтыг дэмжиж байгаа талаар асууж ярилцана.

Хавсралт 1
Дасгалыг чиглүүлэх тодорхойлолтууд:
-          Жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно
-          Архи согтууруулах ундаа миний бэлгийн чадавхийг сайжруулдаг
-          Би архи согтууруулах ундаа ууж болно, учир нь би өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ тохируулдаг.
-          Хэрэв би хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой
-          Би эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл.
-          Хүний биед спирт дутагддаг
-          Шар айраг, дарс уухад донтохгүй
-          Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо барихад” самбаачилах ур чадварт нөлөөлөхгүй
-          Айраг согтруулах ундаа биш, цагаан идээ
-          Шимийн архи согтууруулах ундаа биш цагаан идээний нэг



Хүснэгт 3. Буруу ойлголтын тайлбарууд
Буруу ойлголт
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
Жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно
Болохгүй.
Архи согтууруулах ундаа миний бэлгийн чадавхийг сайжруулдаг

Та тэгж бодож байвч, архинд агуулагдах химийн бодисууд нь таны бэлгийн чадавхийг бууруулах үйлчилгээтэй байдаг байна.
Би архи согтууруулах ундаа ууж болно, учир нь би өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ тохируулдаг.

Согтууруулах ундаа уух нь таны өөртөө дүгнэлт хийх, хянах чадварыг үгүй болгодог учраас хожим та харамсавч барахгүй үйлдлүүд болох хамгаалалтгүй бэлгийн харилцаа, бэлгийн хүчирхийлэл, эд хөрөнгөө эвдэх, бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэг зөрчилд орох зэрэг үйлдлүүдийг хийхэд хүргэдэг байна.
Хэрэв би хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой

Таны биеийн жингээс хамаараад 2 хундага архи уусан үед цусанд байгаа архины агууламжийг элэг цэвэршүүлэхэд 3 цаг зарцуулдаг байна. Энэ хугацааг ямар ч зүйл хурдасгах боломжгүй. 
Би эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол архи согтууруулах ундааг хоргүйжүүлэх явц нь ялгаатай байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан хордож согтдог байна.
Хүний биед спирт дутагддаг

Худал: Хүний биед спирт дутагддаггүй. Хүний цусанд хэвийн үед 0,01-0,03% -ийн
хэмжээний концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй (идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр
тутмын хоол хүнс) этилийн спирт агуулагдаж, биемахбодийн илчлэгийн 10 % -ийг хангаж
байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эрдэмтэд тогтоожээ.
Шар айраг, дарс уухад донтохгүй

Худал: Шар айраг нь этилийн спирт агуулсан согтруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр, эсхүл
долоо хоногт 4 –өөс дээш удаа, 4 нэгжээс ( 300 г дарс, эсхүл 1000 л шар айраг ) дээш хэмжээтэй
2- 6 сар үргэлжилбэл дасал , дуршил бий болох эрсдэлтэй. Энэ нь нас залуу байх тутам хурдан
хамааралд орох эрсдэлтэй. 15 нас хүрээгүй бол 40% , 17 насанд 25% , 21-25 насанд 10% , 25-аас
дээш бол 2,5% нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.

Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо барихад” самбаачилах ур чадварт
нөлөөлөхгүй

Худал: Согтууруулах ундаа хэр хэмжээтэй ууна төдий чинээ цусан дахь спиртийн
агууламж нэмэгдэж, хүний 5 мэдрэхүйн хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд, логик дүгнэлт хийж, шийдвэр гаргах чадвар буурдаг.

Айраг согтруулах ундаа биш

Худал: Монгол улсын Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хууль (200.01.28) 3- р зүйлд
“ Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2%-иас дээш
этилийн спиртийн агуулсан дарс пиво, сүүн бүтээгдхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах
ундаанд хамаарна гэж заасан байна

Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга