Архи тархи
мэдрэлийн систем болон бусад эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үйл ажиллагаа 1
Оролцогчдыг 2 бүлэгт хувааж, бүлэг бүрийг хүний биеийн зургийг эрхтнүүдийн
хамт зураад архи согтууруулах ундаа хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг зурж
илэрхийлэхийг хүснэ. Бүлэг бүр 10 минутын хугацаанд дээрх даалгаварыг гүйцэтгэнэ.
Бүлэг бүр өөрсдийн танилцуулгыг тус бүр 5 минутын хугацаанд танилцуулна.
Бүлгүүдийн танилцуулгын дараа чиглүүлэгч багш зөв мэдээллийг өгнө. Хавсралтад
буй мэдээллийг мөн оролцогчдод хэвлэн тарааж өгнө.
Хавсралт 1
Архи согтууруулах ундааны бие махбодид үзүүлэх сөрөг
нөлөө
Зүрхэнд
·
Зүрхний
хэмнэлийг удаашруулна, удаан хугацаагаар их хэмжээгээр архийг хэрэглэсэн
хүмүүст зүрхний эмгэг үүсч цус харвах, даралт ихдэх зэрэг хүндрэлүүд гардаг
байна.
Ходоодонд
·
Архи
уудаг хүмүүсийн ходоодны хүчил нэмэгддэг, цээж гашуу оргино, удаан хугацаанд их
хэмжээгээр архи хэрэглэснээр ходоодны хана гэмтэж, ходоодны шархлаа болон хорт
хавдар үүсдэг.
Тархинд
·
Мэдрэлийн эсүүдийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг
дарангуйлна. Хэтрүүлэн хэрэглэснээр тархины эдэд үзүүлэх мэдрэл хордуулах
нөлөөний улмаас донтох аюултай!
Элгэнд
·
Элэгний үрэвсэл, өөхлөлт, элэгний хатуурал үүсгэнэ.
·
Ази хүмүүс - Монголчуудын хувьд: Этилийн спиртийн
(этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг
альдегиддегидрогеназ ферментийн идэвх бага байдаг.
Нөхөн үржихүйн эрхтэнд: Түрүү булчирхайн үрэвсэл, Үргүйдэл
Бөөрөнд:
·
Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямарна. Шээс их
хэмжээгээр ялгаруулах бөгөөд, удаан хугацаанд их хэмжээгээр архийг хэрэглэснээр
бөөрний дутагдал үүсдэг.
Арьс:
·
Цусан хангамж нь нэмэгдсэний улмаас арьс улайна, нүүрний
арьс нь хавагнасан мэт харагдана.
Нүд:
·
Нүдний хараа муудна. Хүүхэн хараа багассанаас харанхуй
болон гэрэлд нүдний дасан зохицож харах чадвар багасна.
Яс:
·
Удаанд хугацаанд их хэмжээгээр архийг ууснаар цусанд
кальци
Үйл
ажиллагаа 2
Оролцогчдыг 3 бүлэгт хувааж бүлэг бүрт ялгаатай хувь
хүний түүхүүдийг өгч, танилцахыг хүснэ. Бүлэг бүр дараах асуултанд хариултууд
бэлтгэхийг хүснэ.
Асуулт:
-
Энэхүү түүхэнд гарч буй хүмүүст ямар өөрчлөлтүүд гарсан
бэ?
-
Яагаад ийм өөрчлөлтүүд гарах болсон бэ?
-
Тасрах гэж юуг хэлдэг вэ? Энэ нь ямар хор хохирол үр
дагавар учруулдаг вэ?
-
Эмэгтэй эрэгтэй хүн яагаад архинд ялгаатай хамааралтай
болж, яагаад өртөмхий байдал нь ялгаатай байна вэ?
Бүлгүүдийг хариулт саналыг сонсоод чиглүүлэгч багш
хавсралтад (Хавсралт 2) буй мэдээллээс гол өгөх ёстой мэдээллийг оролцогчдод
мэдээлнэ.
Хавсралт 1:
Түүх 1
Бат барилгын инженер бөгөөд архи нилээн уудаг. Учир нь
найз хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрөөхийн тулд архи уух шалтаг болдог
байна. Бараг сүүлийн 5 жилийн турш архийг нилээн хэрэглэсэн байна. Гэтэл
саяхнаас Батын утасны дугаар тогтоох чадвар, зарим нэг хуучин зүйлсийг санахад
их л хэцүү болж иржээ. Мөн их амархан мартамхай, уйтгартай болсныг эхнэр нь
хэлэх болжээ.
Түүх 2
Туяа саяхан шинэ ажилд оржээ. Шинэ хамт олонтойгоо
танилцахын тулд эхний нийллэг дээр очихдоо өлөн байсныг хэлэх үү. Хамт олноос
санаа зовохдоо өгсөн болгоноос татгалзалгүй уусны дараа гэнэт тасран уналаа.
Тэр орой юу болж өндөрлөсөн, хэзээ яаж хэнтэй гэртээ ирснээ ер санахгүй байлаа.
Түүх 3
Оюун энэ жил 34 нас хүрч байгаа ганц бие бүсгүй.
Боловсролтой, өндөр цалинтай сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг нэгэн. Гэртээ
ганцаараа амьдардаг бөгөөд стрессээ тайлах зорилгоор орой бүр бага зэргийн вино
эсвэл пиво уух дуртай. Уг нь хааяа нэг вино уудаг байснаа сүүлийн үед бараг
өдөр бүр оройдоо уухгүй л бол нэг л тааламжгүй байх болжээ. Сүүлийн жилүүдэд
мөн их мартамхай болж, ой тогтоолт нь эрс муудаж байгааг өөрийгөө яагаад ингэж
байгааг их л гайхаж байлаа.
Хавсралт 2:
Архи тархи мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?
ЕБС-ийн 12-17 насны долоон мянган
хүүхдийн дунд судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу
олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 насандаа
архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн
төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх
согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна.
Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг
бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой
хүүхэд төрдөг.
Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл
хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна. Сүүлийн
хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичин гэр бүлд төрж
өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох ба согтууруулах ундаа
уух бүр уусан архины 60- 70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс
болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.
Хүн архи ууснаас 2 минутын дараа
архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодын бүх хэсэгт
тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу
урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл
сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог.
Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог.
Зураг 1. Эрүүл тархи ба архинаас болж тархины эсүүд цөөрч, хатингаршсан тархи
Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл
ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол
их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох ба 0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг
тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл
хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо
мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04%
хүрвэл хүн ухаан алдана. 0.06% хүрвэл хүн үхдэг байна.
Яагаад архи оюун ухааныг муутгадаг
вэ?
Архи согтууруулах ундааны тархины
үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагдана. Тухайлбал: явж
чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультрах, цаг хугацааг анзаарахгүй
байх, ой тогтоолт муудах. Эдгээр нь бүгд тархинд архи нөлөөлж байгааг тодоос
тод харуулж буй илрэл юм. Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн нэг хоёр хундага
архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоомогц хурдан энэ нь засрах жишээтэй.
Гэхдээ удаан хугацаагаар, их хэмжээгээр архи ууж байсан хүнд тухайн хүн
эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна.
Их хэмжээгээр архи уух нь тархинд их
хэмжээний өөрчлөлтийг, тухайлбал энгийн ой тогтоолт буурахаас эхлээд насан
туршийн түр саатуулах байранд байлгаж асрах хүртэл эрүүл мэндийн доройтолд
хүргэдэг байна. Дунд зэргийн уух нь хүртэл богино хугацааны хортой үр дагаварт хүргэхүйц
нөлөөлдгийг согтуугаар жолоо барьснаас үүдэн гарсан хэргүүд гэрчилнэ.
Архи хэрхэн ямар хэмжээгээр
хэрэглэснээс хамааран тархинд үйлчлэх нөлөө нь гардаг байна: Үүнд:
-
Ямар хэмжээгээр, ямар давтамжтайгаар уудаг
-
Анх хэрэглэж эхлэсэн нас, хир удаан ууж байгаа
-
Тухайн хүний нас, боловсролын түвшин, хүйс, ген удамшлын
хүчин зүйлс, архитай холбоотой гэр бүлийн түүх
-
Эхийн хэвлийд байхдаа архины нөлөөнд байсан эсэх
-
Эрүүл мэндийн байдал
Архи нь бага хэмжээний уултын дараа
ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг бөгөөд энэ нь уултын
хэмжээ нэмэгдэх тусам нөлөө нь улам оюун ухааны хомсдолд хүчтэй нөлөөлж ирдэг.
Их хэмжээний архийг нэг дор хоосон ходоодтой үедээ уух үед тасрах буюу тухайн
үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Тасрах нь илүүтэйгээр нийгэм хамт олонтойгоо ууж буй
тохиолдолд элбэг бөгөөд наснаас үл хамааран мөн тухайн хүн архины хамааралтай
эсэх зэргээс үл харгалзан гэнэт огцом хордлогод орсноос ийм байдалд ордог
байна. Их, дээд сургууль, коллежийн 772 оюутан залуучуудын дунд хийгдсэн
судалгаагаар тэдний 51 хувь нь амьдралынхаа туршид архи ууж тасарч байсан гэж
хариулсан байна. Тэдний дийлэнх нь тасарсан үедээ дараах аймшигт эрсдэлд орж
байсан гэжээ. Үүнд: зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох,
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт.
/Их хэмжээгээр уух ба тасрах: Тасарч
унаж байсан гэсэн хүмүүс дийлэнх нь маш их хэмжээгээр нэг дор богино хугацаанд
ууж, цусанд архины хэмжээ огцом нэмэгдсэнээс тархинд үзүүлэх үйлчлэл хурдан
гарсантай холбоотой. Коллеж, их, дээд сургуулийн оюутнууд их хэмжээгээр уудаг,
үнээс тасарсан тохиолдол өндөр байгаа учраас хамгийн их өндөр эрсдэлд байдаг
байна. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5
түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг
байна./
Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн
эрэгтэй хүнээс илүүтэйгээр тасарсан тохиолдол өндөр байдаг байна. Учир нь
эмэгтэй хүн эрэгтэй хүнээс архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь ялгаатай
байдагтай холбоотой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол бас хурдан согтдог
байна.
Эмэгтэй хүний тархи архины нөлөөнд
бүр илүү мэдрэг эмзэг хүлээн авдаг эсэх?
Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй
харьцуулахад архины химийн үйлчилгээнд илүү мэдрэг нөлөөлдөг байна. Жишээлбэл:
архи уудаг эмэгтэйд элэгний хатуурал, архинаас үүдэлтэй зүрхний булчингийн
гэмтэл, захын мэдрэлийн гэмтэл зэрэг нь ижил хэмжээгээр уусан эрэгтэй хүнтэй
харьцуулахад бүр богино хугацаанд илэрдэг байна. Тархины компьютер томографийн
шинжилгээгээр архи уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг уудаггүй хүмүүстэй
харьцуулахад уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи нь илүү гэмтэлтэй болох нь
харагджээ. Энэхүү судалгаа нь мөн их хэмжээгээр уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүст
аль алинд нь ой тогтоолт буурсан оюуны чадамж нь буурсан нөлөөлөл үзүүлснийг
тогтоожээ. Мөн судалгааны үр дүн нь эмэгтэй хүний бусад эд эрхтэний адил тархи
нь бас архинд эмзэг нөлөөллийг авдаг нь тогтоогджээ.
Их хэмжээгээр удаан хугацаанд уусан
хүмүүсийн тархинд тогтвортойгоор аюултай нөлөөллийг архи үзүүлдэг байна.
Судалгаагаар удаан хугацаагаар их
хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн
хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг болохыг тогтоожээ.
Судлаачид ой тогтоолт болон
мэдээллийг эргэн санах тогтолцоо нь хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачлагатай
байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаагаар архийг
удаан хугацаанд уухгүй тэвчиж чадсан хүмүүсийн ой тогтоолт анхаарал төвлөрөлт
хэрхэн сайжирч болохыг харуулжээ.
Вернике-Корсаковын Синдром
Архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин
витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу
Вернике-Корсаковын синдром үүсдэг байна. Энэ нь хоёр тусдаа синдром юм, үүнд
богино хугацааны Верникийн тархины эмгэг, мөн удаан хугацааны Корсаковын
солиорол гэж өвчин үүсдэг.
Верникийн тархины эмгэг нь оюун
ухаанаа алдах, нүдийг хөдөлгөдөг мэдрэлийн саажилт, булчингийн зохицуулга
алдагдах зэрэг шинжүүд ордог. Жишээлбэл, ийм өвчтөн өрөөгөө олохгүй байх.
Верникийн тархины эмгэгтэй хүмүүсийн 80-90 хувьд нь Корсаковийн солиорол
илэрдэг байна. Энэ нь суралцах чадваргүй болох ой тогтоолт нь муудах зэрэг
шинжээр илэрдэг. Ийм хүмүүс амархан мартамхай болох, амархан уурлах, явахад
хэцүү болох. Эдгээр өвчтнүүд хуучин явдлуудаа сэргээж санаж чадахгүй, эдгээр
хүмүүс амьдралдаа болсон явдлыг ярьж байснаа цагийн дараа юуны талаар ярьж
байснаа санахгүй байдаг байна.
Үйл
ажиллагаа 3
Дараах чиглүүлэх асуултуудын дагуу оролцогчдын дунд
хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
-
Архи согтууруулах ундаанд тархинаас гадна бусад ямар эд
эрхтнүүд өртөж гэмтдэг вэ?
-
Архийг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээр ямар
хор үр дагавартай вэ? Удаан хугацаанд хэрэглэснээр таны гадаад төрхөнд ямар
өөрчлөлт гарч болох вэ?
-
Эрүүл мэндээс гадна өөр таны гэр бүл, хамт олон, ажил
төрөл, сургууль боловсрол, эдийн засаг, нийгэмд хэрхэн ямар хортой үр
дагаварууд гарч болох вэ?
Боловсруулсан: П. Болормаа, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих албаны дарга

No comments:
Post a Comment